Android용 Pocket.mn APK을 다운로드합니다 - 무료를 - 최신 버전

최신 버전

이름Pocket APK
버전2.1.1 (2138)
업데이트 날짜2021년 11월 08일
개발자Invescore Wallet LLC
IDmn.pocket
설치 수100,000+
카테고리, 금융

Pocket.mn 앱

안전하지 않은 신용 및 결제 솔루션을 제공하는 앱

Pocket апп нь “Инвескор Хэтэвч ББСБ” ХХК-иас гаргаж буй цахим зээл, цахим төлбөр тооцооны үйлчилгээ бүхий финтек технологи болон хиймэл оюун ухааны технологид суурилсан аппликейшн юм. “Инвескор Хэтэвч ББСБ” нь 2019 оны 05 сард үүсгэн байгуулагдаж, 11-р сарын 25-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооны 327тоот тогтоолоор үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө аван Монгол улсад албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Pocket апп нь Монгол улсын хууль дүрмийн дагуу доорх үйл ажиллагааг аппликейшнаараа дамжуулан явуулж байна.
1. Бүх банк хооронд мөнгө шилжүүлэг
2. QR code-нд суурилсан төлбөрийн хэрэгсэл
3. Цахим зээл авах боломж
4. Онлайн худалдан авалт хийх

Апп-д бүртгүүлэх:
• Утасны дугаар баталгаажуулалт
• Регистрийн дугаар
• Овог нэр

Аюулгүй байдал
Бид бүхэн Anti-Money Laundering Commission and National Data Privacy Commission-ы хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг аюулгүй байлгах үүднээс Монгол улсын хувь хүний нууцын тухай хуулийн дагуу өндөр зэрэглэлд нууцладаг. Мөн төлбөрийн системийн PCI-DSS олон улсын стандартын шаардлага хангасан байгууллага юм.

Зээл авах тухай
Pocket аппликешныг татаж, албан ёсны мэдээллүүдээ бөглөж бүртгүүлсний дараагаар хэрэглэгчийн зээлжих эрхийг Монгол Банкны Зээлийн Мэдээллийн Сан болон системийн хиймэл оюун ухаанд тулгуурлан тогтоодог. Ингэснээр ямар нэг хэрэглэгч найдваргүй олон зээл авах эрсдэлээс сэргийлдэг. Хэрэглэгчийн зээлжих эрх нь Төв банкны мэдээлэл болон PocketMN-ийн шалгуурт суурилан гарсны дараагаар дахин бүртгэл шалгуур хийлгэхгүйгээр дуртай үедээ өөрт тохирсон хэмжээгээр зээлээ өөрийн банкны данс руу эсвэл pocket wallet руу авах боломжтой.

Мөнгөн дүн: 20,000₮-10,000,000₮-ийн хэмжээтэй
Шимтгэл: 3% хүртэл
Жилийн жигнэсэн дундаж үзүүлэлт: 36%
Зээлийн шугамын хугацаа: Хамгийн бага эргэн төлөлтийн хугацаа нь 3 сараас хамгийн ихдээ 60 сар хүртэлх хугацаатай.

Зээл эргэн төлөх тухай
Хэрэглэгч нь зээлээ хүссэн үедээ ямар нэг илүү хүү, шимтгэлгүйгээр төлөх боломжтой. Хэрэглэгчид нь зээлийн хугацаа дуусч буй талаар SMS, И-мэйл болон Mobile application-аараа тогтмол мэдээлэл авч байдаг. Өөрийн холбосон данснаас эсвэл өөрийн pocket wallet-ийг ашиглан зээлээ шууд төлөх бөгөөд зээл төлөгдсний дараагаар дахин зээлжих эрх нээгддэг. Зээлээ хугацаандаа төлснөөр зээлийн шимтгэлээ бууруулж, хугацаа уртасган, зээлжих эрхээ нэмэгдүүлэхэд ашиглах урамшууллын оноо авдаг.

Урамшууллын оноо гэж юу вэ?
Апп дээр хийж буй энгийн үйлдэл бүрээсээ авч буй урамшууллын оноог зээлжих эрхээ нэмэгдүүлэх болон зээлийн шимтгэлээ бууруулахад ашигладаг. Доорх үйлдлүүдээс урамшууллын оноо авна.
1. Төлбөр төлөх +1
2. Зээл төлөх +6
3. Гүйлгээ хийх +1
4. Мэдээ унших +1
5. Тоглоом тоглох (+5 хүртэлх)
6. Найзаа урих +200
7. Заавар үзэх +50

Жишээ: Хэрэв харилцагч 90 хоногийн хугацаатай 100’000 төгрөг зээл авахад:

Үндсэн зээл - 100’000 төгрөг
Зээлийн хугацаа - 90 хоног (Хугацаат өдөр дуусахаас өмнө сунгах боломжтой)
Сарын хүү - 3%
Сарын төлөлт - 35'333 төгрөг
Нийт шимтгэл - 5’999 төгрөг
Нийт төлөх дүн: 105’999 төгрөг

Pocket апп таныг уйдаахгүй.

Бидэнтэй холбогдох
Лавлах төвийн утас: +976-1900-1188
Имэйл хаяг: info@pocket.mn
Вебсайт: https://pocket.mn/
Facebook: https://www.facebook.com/PocketMN
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж 10/1, Твин Тауэр-1, 15 давхар
자세히 알아보기